Багш, ажилтны хөгжлийн хорооны чиг, үүрэг
Багш, ажилтны хөгжлийн хорооны чиг, үүрэг
- Багшийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, биелэлтийг хариуцаж тайлагнах
- Багш, ажилтны хувийн хөгжлийн төлөвлөгөөг тэнхим, албадууд баталж БАХХ-нд нэгтгэж ирүүлсэнээр төлөвлөгөөний биелэлтийг БАХХ дүгнэж Захиргааны Зөвлөлд танилцуулах
- Тэнхим, албадуудаас батлан ирүүлсэн багш, ажилтны хөгжлийн хувийн төлөвлөгөөг үндэслэн сургуулийн БАХХ-ны нэгдсэн төлөвлөгөөг гарган хэрэгжүүлэх
- Шинэ, залуу багш, ажилтнуудыг дадлагажуулах ажлын төлөвлөгөөнд хяналт тавих
- Багшийн туслах болон дадлагажигч багш нарыг багшлах эрхийн сургалтанд суралцуулах ажлыг зохион байгуулах
- Багшийн туслах болон дадлагажигч багш нарыг заах арга зүйн болон мэргэжлийн давтан сургалтанд хамруулах
- Багшийн хөгжлийн хөтөлбөрийн дагуу шаардлагатай сургалт, семинаруудыг зохион байгуулах
- Сургуулийн болон бусад их дээд сургуулиудын багш нарын сургалт, заах арга зүйн тэргүүн туршлагыг судалж нэвтрүүлэх, уулзалт, семинар зохион байгуулах
- Сургалтын шинэ технологийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, дэлгэрүүлэх
- Багш, ажилтныг хөгжүүлэх талаар шаардлагатай саналыг боловсруулж, сургуулийн захиргаанд уламжлан шийдвэрлүүлэх
- Багш, ажилтныг хөгжүүлэхэд холбоотой журамд санал оруулах
- Багш, ажилтныг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулах
- Сургуулийн нэгдсэн тайлан, магадлан итгэмжлэлтэй холбогдолтой тайлан мэдээг нэгтгэхэд оролцох
Багш, ажилтны хөгжлийн хорооны бүрэлдэхүүн
Багш, ажилтны хөгжлийн хороо нь БАХХ-ны дарга ба Захирлын ажлын алба болон Сургалтын алба, мөн тэнхим бүрээс төлөөлөл бүхий бүрэлдэхүүнтэй байна.