The aim of the program

Орчин үеийн цахилгааны техник, тоног, төхөөрөмж, технологийн өндөр мэдлэг
чадвартай, цахилгаан шугам сүлжээ, эрчим хүчний хангамжийг хэмнэлттэй, үр
ашигтай төлөвлөх, ашиглах, удирдах, бие даасан бүтээлч сэтгэлгээтэй,
харилцааны ур чадвартай, мэргэжлийн гадаад хэлний мэдлэгтэй, хөрвөх
чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

The knowledge obtained from the program

  • Дээд боловсролтой мэргэжилтний зайлшгүй мэдвэл зохих хүмүүнлэг, нийгмийн ухаан, байгалийн шинжлэх ухааны математик, физик, мэдээллийн систем зэрэг ерөнхий эрдмийн суурь мэдлэг;
  • Цахилгааны инженерийн зураг схем боловсруулах мэдлэг;
  • Цахилгааны техник, электроник, механик, цахилгаан хэмжлэг хийх мэдлэг;
  • Цахилгаан техникийн материал, аюулгүй ажиллагаа, цахилгаан монтаж хийх мэдлэг;
  • Эдийн засаг, санхүү, менежментийн мэдлэг;
  • Мэргэжлийн хүрээнд судалгаа, шинжилгээний ажлыг хийх, үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах мэдлэг;
  • Англи хэл болон бусад гадаад хэл дээр харилцаж, өдөр тутмын болон мэргэжлийн үйл ажиллагаандаа ашиглан, мэргэжлийн ном, сурах бичиг, системийн ажиллагааны заавар зөвлөмжөөс уншиж, ойлгох, боловсруулах мэдлэг;
  • Бизнесийн харилцаа, бичиг баримт боловсруулах мэдлэг;

The skills and experience obtained from the program

  • Объектын цахилгаан эрчим хүчний хангалт, техникийн бүрэн бүтэн байдал, үйлдвэрлэлийн технологийн найдвартай ажиллагааг хангах чадвар;
  • Цахилгаан системийн хүчний тоноглолууд, станц, дэд станцын реле хамгаалалт, өндөр хүчдэл, автоматикийн төхөөрөмжүүдийн хэвийн үйл ажилагааг хангах чадвар;
  • Цахилгаан машин, цахилгаан хөтлүүр, хүчний трансформаторуудын тухай чадвар; Гэрэлтүүлгийн сүлжээ хийх чадвар;
  • Үйлдвэрлэлийн цахилгаан төхөөрөмж, тоноглолын гэмтэл саатлыг илрүүлэх, оношлох, засварлах, хэмжилт тохиргоо хийх, тухайн нөхцөл байдалд шинэчлэл хийх чадвар;
  • Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн явуулах, автоматжуулах чадвар;
  • Цахилгааны эрчим хүчний хэмнэлт, зохион байгуулалт, үр ашгийн тооцоо хийх чадвар;
  • Цахилгаан байгууламжийн зураг төсөл, угсралтын дүрмийн чадвар;
  • Цахилгааны техникийн програмыг ашиглах чадвар;
Apply now

The advantage of the program

Хамтын ажиллагаатай сургуулиудийн богино болон урт хугацааны оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжтой. Энэ мэргэжлийн төгсөгч нь инженерийн чиглэлээр магистрантурт үргэлжлүүлэн суралцах боломжтой

Хөтөлбөрийн нэр Цахилгааны инженер
Мэргэжлийн нэр Цахилгааны инженер
Индекс D051304                                     
Элсэгчийн боловсролын түвшин Бүрэн  дунд                                        
Суралцах хэлбэр Өдөр
Суралцах жил 4 жил

Core courses of the program

  • Цахилгаан техникийн онол I
  • Цахилгаан техникийн онол II
  • Цахилгаан машин
  • Цахилгаан хэмжлэгийн техник
  • Цахилгаан техникийн материал судлал
  • Электроникийн үндэc
  • Менежментийн үндэс
  • Цахилгаан соронзон шилжилтийн процесс
  • Үйлдвэрлэлийн менежмент
  • Техникийн хэмжил зүй
  • Хэрэглээний механик
  • Хий шингэний механик
  • CAD хэрэглээ
  • Төслийн менежмент

Professional courses

  • Дулааны хүчний төхөөрөмж
  • Эрчим хүчний системийн реле хамгаалалт, автоматжуулалт
  • Цахилгаан станц, дэд станц
  • Цахилгаан шугам сүлжээ, систем
  • Цахилгаан хангамж
  • Цахилгаан төхөөрөмжийн  аюулгүй ажиллагаа
  • Сэргээгдэх эрчим хүч
  • Инженерийн хэрэглээний програм
  • Цахилгаан эрчим хүчний хэмнэлт 
  • Мэргэжлийн англи хэл II
  • Цахилгаан механик шилжилтийн процесс
  • Цахилгаан гэрэлтүүлэг
  • Цахилгаан төхөөрөмжийн ашиглалт, засвар
  • Өндөр хүчдэлийн техник
  • Экономиксийн шинжилгээ
  • Инновацийн менежмент
  • Бизнесийн англи хэл
  • Үйлдвэрлэлийн процессийн автоматжуулалт
  • Бизнес бодлого, төлөвлөлт

Workplace

  • Цахилгааны инженер
  • Эрчим хүчний салбарын ажилтан
  • Инженер, техникийн ажилтан
  • Төслийн ажилтан
  • Судлаач, багш