МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ гэдэг нь чанарын урьдчилан тогтоосон шалгуур, үзүүлэлтүүдийг хангаж байгаа буюу давуулан биелүүлж буй боловсролын байгууллага, эсвэл түүний тодорхой салбарын үйл ажиллагааг эрх бүхий хөндлөнгийн этгээд магадлан шалгаж, хүлээн зөвшөөрөх үйл ажиллагаа юм.
Магадлан итгэмжлэл нь байгууллагын буюу сургалтын байгууллагыг бүхэлд нь хамарсан, хөтөлбөрийн буюу сургалтын тодорхой нэгжийн үйл ажиллагааг хамарсан гэсэн хоёр үндсэн хэлбэртэй байна.
Байгууллагын магадлан итгэмжлэл
Дээд болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэх үйл ажиллагаа дараах үе шаттайгаар явагдаж байна. Үүнд:
Магадлан итгэмжлэл нь тухайн боловсролын байгууллага төрөөс санхүүгийн дэмжлэг авах, суралцагчид нь төрөөс үзүүлэх хөнгөлөлт, урамшуулал, зээлд хамрагдах эрх эдлэх, төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас зохих шийдвэр дүгнэлт гаргах үндэс болдог. Мөн байгууллагын үйл ажиллагаанд хамт олны гишүүн бүрийг татан оролцуулж өөрөө өөртөө иж бүрэн үнэлгээ дүгнэлт өгч цаашид өөрийгөө хөгжүүлэх чиглэл, хэтийн төлөвөө тодорхойлоход дэмжлэг үзүүлээд зогсохгүй, сургалтын чанарыг олон улсын түвшинд ойртуулан нийцүүлэх, кредит цагийг харилцан хүлээн зөвшөөрөхөд түлхэц болдгоороо онцгой ач холбогдолтой юм.
Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл
Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт дээд боловсролын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл явуулах тухай заасан билээ. Энэхүү заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн эрх зүйн орчинг бүрдүүлэх, арга зүйн баримт бичгүүдийг боловсруулан гаргах, энэ чиглэлээр гадаад орнуудын туршлагыг судлан өөрийн орны нөхцөлд тохируулан хэрэгжүүлэх талаар бодитой ажлуудыг хийжээ.
Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг БМИҮЗ, Хөтөлбөрийн үнэлгээний мэргэжлийн зөвлөл, шинжээчид, хөтөлбөр хэрэгжүүлэгч нэгж гэсэн 4 субьектийг түшиглэн явуулахаар төлөвлөж энэхүү үйл ажиллагаанд тухайн мэргэжлийн холбоод, ажил олгогчдын төлөөлөгчдийг аль болохоор өргөн татан оролцуулах бодлого баримталж байгаа нь гадаад орнуудын чиг хандлагад нийцэж байна Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зорилго нь тухайн сургалтын байгууллагын хэрэгжїїлж байгаа сургалтын хөтөлбөрийг тасралтгүй боловсронгуй болгох, сургалтад шинэлэг дэвшилтэт арга технологи нэвтрүүлэхийг дэмжих, бэлтгэж буй мэргэжилтний чадварыг сайжруулахад нөлөө үзүүлэх, сайн хөтөлбөрүүдийг нийтэд хүргэж мэдээлэхэд оршино.
Үүний зэрэгцээгээр хөтөлбөрийг магадлан итгэмжилснээр улс хоорондын дээд болон мэргэжлийн боловсролыг харилцан хүлээн зөвшөөрөх, кредит цагийг хөрвүүлэх асуудлын үндэс суурь тавигдаж, манай орны оюутан залуучууд тухайн сурч байгаа анги, курс, эзэмшсэн мэргэжил, эрдмийн зэргээ гадаадын их, дээд сургуулиудад шууд үргэлжлүүлэх ба ахиулан суралцах боломжийг хангах юм.
Үндэсний магадлан итгэмжлэлийн ач холбогдол
Тухайн байгууллага /хөтөлбөр/ магадлан итгэмжлэлийн шалгууруудыг хангаж буйг баталгаажуулж өгнө. Иргэд өөрийн боловсрох хэрэгцээнд нийцсэн сургалтын байгууллагаа /хөтөлбөр/ сонгоход туслана.Тухайн боловсролын байгууллага /хөтөлбөр/ өөрөө өөрийгөө таних, өөрийгөө бусадтай жиших, бусад байгууллагатай харилцан итгэлцэх, бие биенийхээ хөтөлбөрийг хүлээн зөвшөөрөхөд туслана. Тухайн боловсролын байгууллага /хөтөлбөр/ төрөөс санхүүгийн дэмжлэг авах, суралцагчид төрийн хөнгөлөлт, урамшуулал, зээлд хамрагдах эрх эдлэх, төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас зохих шийдвэр дүгнэлт гаргах үндэс болно. Боловсролын байгууллага /хөтөлбөр/ цаашид өөрийгөө сайжруулах, хөгжүүлэх, ингэснээр улсын хэмжээнд нийт дээд боловсролын байгууллагад тавих минимум шаардлагын төвшинг улам дээшлүүлэх бололцоог олгоно. Багш, хамт олныг байгууллагаа үнэлэх, байгууллагын төлөвлөлтөнд өргөнөөр татан оролцуулна. Өөрсдөө сургуулийнхаа юу нь болохгүй доголдож байгааг тогтоож, хүн бүр суралцаж, дадлагатай болно.
ACBSP нь 1988 онд Канзас мужид бизнесийн сургуулиуд, сургалтын хөтөлбөрүүдийн онцлогт тохирсон магадлан итгэмжлэл хийх зорилготой байгуулагджээ. Тухайн үед Америкийн дээд боловсролын 2400 гаруй байгууллагад бизнесийн удирдлага, санхүү, менежмент болон маркетингийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байсан ба эдгээрээс 260 нь магадлан итгэмжлэгдсэн байв. Үлдсэн 2140 сургуулиуд зөвхөн бизнесийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжилдэг тухайн мэргэжлийн философи, агуулгыг нарийн мэддэг, зорилго зорилтыг нь ойлгодог тийм магадлан итгэмжлэлийн байгууллагатай болох шаардлага тавьсны үндсэн дээр ACBSP байгуулагдсан юм. ACBSP нь 1992 онд USDE-ээр, 2001 онд CHEA-аар хүлээн зөвшөөрөгдсөн нь эдийн засаг бизнесийн чиглэлийн магадлан итгэмжлэх байгууллагуудаасаа анхных нь болсон түүхтэй. 2001 оны байдлаар 47 орны 930 гаруй гишүүнтэй болсон байна. Одоогийн байдлаар Монгол улсын 12 их, дээд сургууль АНУ-ын Бизнесийн сургуулиуд, сургалтын хөтөлбарийн магадлан итгэмжлэлийн зөвлөл / ACBSP/-ээр магадлан итгэмжлүүлэхээр хүсэлтээ гарган хамтын ажиллагаагаа эхлүүлээд байна. Энэхүү ажиллагаанд БМИҮЗ нь Үндэсний төлөөлөгчөөр оролцон эдгээр сургуулиуд болон ACBSP-г холбон хамтран ажиллахаар санамж бичигт 2011 оны 11 дүрээр сарын 25-нд хоёр тал гарын үсэг зурсан болно.
ACBSP эрхэм зорилго
ACBSP нь бизнесийн боловсролыг тасралтгүй хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй шилдэг туршлагыг хүлээн зөвшөөрөх, дэмжин сурталчлах, хөгжүүлэх бөгөөд бизнесийн мэргэжлийн сургалтын хөтөлбөрүүдийг магадлан итгэмжилнэ.
ACBSP нь АНУ-ын бүх муж болон дэлхийн бусад орнуудад дипломын, бакалаврийн, магистр, докторийн сургалт явуулдаг бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх, чанарын үнэлгээ хийх үйлчилгээг өөрийн эрхэм зорилгын дагуу үзүүлдэг.
ACBSP нь шилдэг сургахуй, сурахуйн туршлагатай бизнесийн сургууль, хөтөлбөрийг магадлан итгэмжилснээр бизнесийн боловролыг тасратгүй хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй сургалтыг шилдэг туршлагыг олж тогтоон, дэмжин сурталчилж, хүлээн зөвшөөрүүлэх өөрийн эрхэм зорилгыг хэрэгжүүлдэг.
ACBSP нь төгс сайн сургалт руу чиглэсэн стандарт шалгууруудыг боловсруулахдаа түүнчлэн үйл ажиллагаандаа дараахь зарчимуудыг баримталдаг. Үүнд:
Эрхэм зорилго, үнэт зүйлс, үзэл баримтлал болон эдгээр зарчимууд нь ACBSP-ын тулгуур үндэс юм. ACBSP нь сургахуйн ур чадварт манлайлахад чиглэсэн стандартуудыг хэрэгжүүлэх шалгуур үзүүлэлтүүдийг байнга нягталж, шинэчилж байхад анхаарна.
Олон улсын магадлан итгэмжлэлийн ач холбогдол
Магадлан итгэмжлэгдэх нь багш, ажиллагсдад ямар ач тустай вэ?
Магадлан итгэмжлэгдэх нь суралцагчдад ямар ач тустай вэ?