2020-2021 academic year

A- A A+
2020-2021 academic year

 

“Мандах Төгөл-2” мод тарих үйл ажиллагаа 2020 оны 10 сарын 08-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд  боллоо.

 Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах, усны нөөцийг нэмэгдүүлэхэд ой мод хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг учир  2019 оноос энэхүү ажлыг уламжлал болгон хийхээр санаачилсан бөгөөд  “МОД ТАРЬЖ АМЬД ӨВ ҮЛДЭЭЕ” уриан дор “Мандах Төгөл-1”-ийг тус сургуулийн 2019 оны 200 гаруй төгсөгчид, багш ажилтнуудын хамт бүтээн байгуулж эхэлсэн юм.

Энэ жилийн үйл ажиллагаанд төгсөх ангийн 200 гаруй оюутан болон тус сургуулийн багш ажилтнууд, ҮЦХ-гийн ажилтнуудын зааварчилгаар 200ш  Голт бор мод тарьлаа.

Бидний үйл ажиллагааг дэмжин  ҮЦХ-гийн захиргаанаас БАТЛАМЖ гардуулан өглөө.

Идэвхитэй оролцсон багш ажилтан оюутнууддаа цаашдын сурлага болон ажил  хөдөлмөрт  нь өндөр амжилт хүсье.

 

 

САНХҮҮ, АЖ АХУЙН АЛБА 


 

Хүмүүнлэгийн аян зохион байгууллаа.

Мандах Их сургууль ISO21001:2018 боловсролын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэгч хамт олон бөгөөд энэхүү ажлын хүрээнд Нийгэм, тогтвортой хөгжлийн багийг шинээр байгуулан ажиллаж байна.

Тухайн байгууллагын тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмрийг нийгмийн хариуцлага гэж үздэг. Өөрөөр хэлбэл, татвараа цаг хугацаанд нь төлөх, ажлын байран дахь цахилгаан, дулаанаа хэмнэдэг, ажилчдаа эрүүл мэндийн даатгалд хамруулдаг, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж, хог хаягдлын хэмжээгээ бууруулдаг байх зэрэг юм. Энэ хичээлийн жилд Нийгэм, тогтвортой хөгжлийн багаас нийгмийн хариуцлагын нэг хэлбэр болон хэрэгждэг хандив, тусламж нь хүрч буй хүмүүсдээ өгөөжтэй байхыг чухалчилж үзэн, ажлын төлөвлөгөөгөө  нийгмийн эмзэг бүлэгт туслах, байгаль орчныг хамгаалах үйлсэд илүүтэй чиглүүлсэн юм.

Энэхүү ажлын нэг хэсэг болох нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст туслах аянаар өөрийн сургууль байрладаг БГД-ийн 16-р хорооны судалгаанд үндэслэн хагас өнчин 2 хүүхдийг сонголоо. Тус айл нь  Гандангийн гэр хороололд айлын хашаанд амьдардаг бөгөөд хүүхдүүдийн аав  өвчний учир ажил хийх боломжгүй, группд орж амжаагүй. Ээж нь өнгөрсөн жил нас барсан 14, 9 настай эрэгтэй эмэгтэй хүүхдүүд хорооноос өгдөг хоолны талоноор амьдардаг байна.

Манай сургуулийн хамт олны сэтгэлийн хандиваар хүйтний эрч чангарахаас өмнө гэрийг нь дулаалан өглөө.

Бидэнтэй хамтран ажилласан СОДОН ДЭЛГҮҮР-ийн хамт олондоо баярлалаа.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

 

НИЙГЭМ, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БАГ


Мандах Их Сургуулийн захиргаанаас оюутны байранд амьдарч буй оюутнууддаа хоол хүнсний дэмжлэг үзүүллээ.

Мандах Их Сургуулийн захиргаанаас оюутны байранд амьдарч байгаа оюутнууддаа хүнс болон дархлаа дэмжих бүтээгдэхүүний багц /гурил, мах, гоймон, төмс, лууван, байцаа, боорцог, чацарганы өтгөрүүлсэн жүүс, витамин С /-аар дэмжлэг үзүүллээ.

Оюутны байрны интернетийн үйлчилгээг сайжруулан интернетийг хурдны хязгааргүй болгож сургуулийн цахим сургалт болон LIVE хичээлд саадгүй хамрагдах бололцоог хангалаа.

Түүнчлэн оюутны байрны оюутнуудад халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллахыг зөвлөж гар ариутгагч, маск, бээлий, ариун цэврийн цаас, ариутгал цэвэрлэгээний  бодисыг өглөө.

 

Сургуулийн захиргаа

2020 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр