Донорын өдөрлөг боллоо
Мандах Их Сургуулийн хамт олон жил бүр “Цусаа өгч эрдэнэт хүний амь аваръя” уриан дор Донорын өдөрлөгийг зохион байгуулдаг.
Энэ жилийн өдөрлөгийг 2019 оны 09 сарын 18-ны өдөр цусны төвтэй хамтран зохион байгууллаа. Өдөрлөгт 100 багш, ажилтан, оюутнууд оролцож цусаа бэлэглэж эрдэнэт хүний амь нас аврах буянт үйлс бүтээж, 35 литр цус хандивлалаа .
Нэг хүний бэлэглэсэн цус бүрийг гурав хуваан цус цусан бүтээгдэхүүн болгосноор 300 хүнд амьдрал бэлэглэх боломж бүрдсэн байна. Цусаа хандивласан хүмүүсийн 50% нь 3-11 дэхь удаагаа цусаа хандивлаж 10-33 хүний амь аварсан сайхан мэдээтэй байна. Цусны төвөөс 7 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж ажиллав.
Идэвхтэй оролцсон оюутан залуусдаа талархал илэрхийлж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Санхүү, аж ахуйн алба, цусны станц
Мод тарьж амьд өв үлдээе
Мандах Их Сургуулийн Санхүү, хангамж үйлчилгээний албанаас санаачлан, 2020 онд төгсөх оюутнуудын дэмжлэгтэйгээр “МОД ТАРЬЖ АМЬД ӨВ ҮЛДЭЭЕ” уриан дор 2019 оны 09 сарын 26-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 200ш мод тарьж, “Мандах Төгөл”-ийг байгууллаа. Мандах төгөл нь жилийн бүрийн намар уламжлал болгон өргөжин тэлнэ.
Хүн, ургамал, ан амьтан, ус, агаар бичил биетэн гээд байгалийн бүх баялаг ой модноос хамааралтай. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулахад ой мод хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг учир бид бүхэн энэхүү арга хэмжээг уламжлал болгон хийхээр санаачилсан юм.
Энэ жилийн үйл ажиллагаанд төгсөх ангийн 220 гаруй оюутан, багш ажилтнууд, ҮЦХ-гийн ажилтнуудын зааварчилгаар чацарганы мод тарьлаа.
Идэвхитэй оролцсон багш ажилтан оюутнууддаа цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. Санхүү, аж ахуйн алба
“Дэм дэмэндээ” аяныг зохион байгууллаа
Санхүү, хангамж үйлчилгээний албанаас “Дэм дэмэндээ” аяныг зохион байгууллаа. Биднийг дэмжиж сайн үйлсийн аянд идэвх санаачлагатай оролцсон багш ажилтнууддаа баярлалаа. Та бүхний хандивласан хувцас тоглоом, ахуйн барааг БГД-ийн 22-р хорооны зорилтот бүлгийн 30 хүүхэд, асрамжийн газраас гарсан 20 хүүхдэд гардуулан өглөө.
Сайн үйлс дэлгэрэх болтугай. Санхүү, аж ахуйн алба
Мандах Их Сургууль “Шилдэг 100 хүүхдүүд” нэвтрүүлгийг ивээн тэтгэж хамтран ажиллалаа
Монгол улсынхаа нэр хүндийг эх орондоо болон тив дэлхийд цуурайтуулан өндөрт өргөн буй хүүхдүүдийн хүч, хөдөлмөр, авъяас оюун билгийг хүндэтгэн тэдэнд урам зориг өгч, хүүхэд насны мартагдашгүй шинэ жилийн дурсамжийг хамтдаа бичилцэх гайхалтай мөчийг үлдээхээр TV10 телевиз “Шилдэг 100 хүүхдүүд” нэвтрүүлгийг шинэ оны босгон дээр зохион байгууллаа.
Мандах Их Сургууль нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү нэвтрүүлгийн ерөнхий ивээн тэтгэгч байгууллагын нэгээр ажилласан ба тус сургуулийг төлөөлөн Сургалт эрхэлсэн дэд захирал Доктор, дэд профессор Ч.Төрбадрах уригдан оролцлоо.
Энэхүү нэвтрүүлэгт Монголын Оюун Ухааны Академийн шилдэг хүүхдүүд, Монгол Улсын Консерваторын шилдэг хүүхдүүд, Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын газраас шалгарсан Нийслэлийн хүүхдүүд, Мисс Монголиа ОУБ-ын шилдэг хүүхдүүд уригдан оролцсон байна.
ЕБС-ийн төгсөх ангийн шилдэг 2 сурагчид Мандах Их Сургуульд эхний хичээлийн жилд 100% хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг олгож, уригдан оролцсон хүүхдүүдэд сургуулийн бэлэг, дурсгалын зүйл гардуулан өгч баяр хүргэлээ.
Хүүхдийн төлөө хийсэн сайн үйлс бүхэн өнө мөнхөд орших болтугай. Сургуулийн захиргаа
Байгальд ээлтэй сургууль
Мандах их сургуулийн хамт олон 2019-2020 онд байгаль ээлтэй олон үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн бөгөөд хэд хэдэн ажлуудын зохион байгуулаад байна.
Бид “ӨНГӨ НЭМ” төслийн хүрээнд хогоо ангилан ялгаж хэвших болон ангилан ялгалтын орчныг бүрдүүлэх, хог хаягдлыг багасгах арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.
Энэхүү төслийн хүрээнд багш, ажилтан, оюутнуудын дунд хог хаягдлыг багасгах, хэрхэн ангилах талаар сургалтуудыг зохион байгуулж, хог хаягдлын судалгааг хийж ангилалтай хогийн савнуудыг гадна болон дотор талбайд байршууллаа.
Багш ажилтан оюутнууд төслийг маш сайн хүлээн авч дэмжин ажиллаж байна. Сургуулийн захиргаа
Оюутнуудад сургалт явууллаа
Мандах ИС-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд оюутан залуусын ирээдүйд итгэх итгэл, харизм /charisma/, сэтгэлийн боловсрол /emotional intelligence/ -ыг дээшлүүлэх, алсын хараа /visionary/, үнэт зүйлсээ /value/ эрхэмлэж, эрсдлээс урьдчилан сэргийлэх, мэдлэг түгээх, соён гэгээрүүлэх зорилгоор 2019 оны 09 сарын 26, 10 сарын 3-ны өдрүүдэд “МӨРӨӨДӨЛ ХУЛГАЙЛДАГ ГЭМТ ХЭРЭГ- ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСЫН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ” сэдвээр, мөн 2019 оны 11 сарын 7, 11 сарын 14-ны өдрүүдэд “ХАРИЗМЫН ҮНЭ ЦЭНЭ” – ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЖ, АМЖИЛТАА АХИУЛАХ НЬ” сэдвээр тус тус I курсын НББА, НБББанк, НББАХ, НББТ, БМ, СМ, ИЭЗ, ЛМ ангийн бүх оюутнуудад /давхардсан тоогоор 370 оролцогч/ хар тамхи, мансууруулах бодисын аюул, заналаас өөрийгөө болон ойр дотнынхон, найз нөхдөө хэрхэн хамгаалж, урьдчилан сэргийлэх талаар цогц мэдлэг мэдээлэл, зөвлөгөө бүхий лекц зохион байгууллаа.
Сургуулийн захиргаа
Ном хандивлалаа
СШУИТ–ээс оюутнуудын дунд номын хандив сайн үйлсийн аяныг 2 дахь жилдээ зохион байгууллаа. Нийт 13 ангийн оюутнууд оролцож
Утга зохиол, уран зохиол, хувь хүний хөгжлийн тухай /bestseller/ сэдэвт номууд ЭЕШ –ийн тестийн эмхтгэл /математик, монгол хэл, англи хэл г.м бүх хичээлийн/ Их, дээд сургуульд элсэгчдэд зориулсан сургалтад хэрэглэгдэх гарын авлага зэрэг сэдэвт 512 ш номыг цуглуулж Завхан аймгийн Дөрвөлжин, Их-Уул сумдын ЕБС-ийн номын санд хандивлалаа.
Суурь шинжлэх ухаан, инженежрчлэлийн тэнхим
“Харизмаа хөгжүүлж, амжилтанд хүрэх алхамууд” сургалтыг зохион байгууллаа
Мандах ИС-ийн нийгмийн хариуцлага, төрийн болон бусад байгууллагатай хамтын ажиллагааны хүрээнд Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын ажилтнуудад “ХАРИЗМАА ХӨГЖҮҮЛЖ, АМЖИЛТАНД ХҮРЭХ АЛХАМУУД” сэдвээр орчин үеийн мэдээлэл, зөвлөгөө бүхий лекц уншиж, сонирхсон асуултуудад хариуллаа.
Ид шидийн оронд хандив өглөө
Мандах их сургуулийн эчнээн 1-3 дугаар ангийн хамт олон Ид шидийн орон төсөлд 400’000 төгрөгний хандивыг цуглуулжээ. Өнөөдөр ангийн дарга Даваажаргал маань биечлэн ирж хүлээлгэн өглөө.
Scientific and research works
New book information
Student's Scholarships
Dual degree program
Students service