Хөтөлбөрийн зорилго

Компьютерын сүлжээний техник, тоног төхөөрөмж болон сүлжээний сервер програм хангамжийг эзэмшсэн, компьютерын сүлжээг найруулан зохион байгуулах, сүлжээний удирдлага, хамгаалалтыг өндөр түвшинд эзэмших чадварлаг инженер бэлтгэхэд оршино.

ХӨТӨЛБӨРӨӨР ОЛГОХ МЭДЛЭГ

  • Хүмүүнлэг, байгалийн ухааны суурь мэдлэг
  • Компьютерын сүлжээ зохион байгуулах суурь мэдлэг
  • Сүлжээний хаяглалт хийх мэдлэг
  • Чиглүүлэлтийн протоколууд сүлжээний загварчлал ба төлөвлөлтийн мэдлэг
  • Сервер зохион байгуулалтын мэдлэг
  • Сүлжээний урсгалын хяналтын мэдлэг
  • Алгоритмын мэдлэг С хэлний мэдлэг

ХӨТӨЛБӨРӨӨР ЭЗЭМШИХ ЧАДВАР, ДАДАЛ

  • Багийн зохион байгуулалтаар ажиллах, түүнийг удирдах чадвар эзэмших
  • Сүлжээний виртуалчлал хийх
  • Үүлэн тооцоолол хийх
  • Линукс, виндоус болон эмбэддэд үйлдлийн системтэй ажиллах
  • Интернэт болон хот хоорондын сүлжээ хийх
  • Сансрын болон үүрэн холбооны сүлжээ хийх
  • Бүх төрлийн сервер болон үйлдлийн систем ашиглах
  • Мэдээллийн аюулгүй байдал, сүлжээний нууцлал хамгаалалт хийх
  • IP технологи дээр ажиллах
  • Мэргэжлийн англи хэл хэрэглэх, ашиглах
  • Ажлын байранд болон нийгмийн хүрээнд аливаа асуудалд ёс зүйтэй, хариуцлагатай хандах
  • Бие даан үр дүнтэй суралцах замаар мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэх хэрэгцээ шаардлагыг ойлгодог, хэрэгжүүлэх
Бакалаврт бүртгүүлэх

Хөтөлбөрийн давуу тал

Нийгмийн идэвхтэй гишүүн байхад зайлшгүй шаардлагатай бүтээлч логик сэтгэлгээнд суралцаж, санаачлагч, шийдвэр гаргах чадвартай, мэргэжлийн өндөх ур чадвартай, мэргэжлийнхээ мөн чанар, үнэ цэнийг тодорхой мэддэг, ёс зүйтэй, харилцааны өндөр ур чадвартай сүлжээний инженер дотоод болон гадаадын зах зээлд эрэлттэй байгаа нь энэ мэргэжлийн хамгийн том давуу тал болно. Сүлжээний инженерүүд улс орны өнцөг булан бүрт шаардлагатай байгаа тул ажлын байрны захилга хамгийн их байна.


Хөтөлбөрийн нэр Компьютерын сүлжээ
Мэргэжлийн нэр Компьютерын сүлжээ
Индекс 061201                                     
Элсэгчийн боловсролын түвшин Бүрэн  дунд                                        
Суралцах хэлбэр Өдөр
Суралцах жил 4 жил


Мэргэжлийн суурь хичээлүүд

  • Програмчлалын үндэс
  • Компьютерын сүлжээний үндэс
  • Өгөгдлийн холбоо
  • Дохио ба тоон систем
  • Компьютерын сүлжээний төхөөрөмж
  • Өгөгдлийн сангийн систем
  • Криптографийн үндэс
  • Визуал програмчлал
  • Виндоус сервер ба сүлжээ

Мэргэжлийн хичээлүүд

  • Утасгүй сүлжээ
  • Сүлжээний програмчлал
  • Сүлжээний гэмтэл илрүүлэлт, засварлалт
  • Мэдээллийн аюулгүй байдал
  • Линукс сервер ба сүлжээ
  • Компьютерын сүлжээний аюулгүй байдал
  • Компьютерын сүлжээ II
  • Компьютерын сүлжээний менежмент
  • Юникс үйлдлийн систем
  • Сүлжээний ачаалал ба анализ
  • WAN технологи
  • Бакалаврын төгсөлтийн ажил
  • CISCO сүлжээний үндэс
  • Мобайл технологи
  • Оптик сүлжээ

Ажлын байр

  • Системийн администратор
  • Компьютер, сүлжээтэй бүх төрлийн байгууллагын сүлжээний инженер
  • Сансрын болон үүрэн холбоотой байгууллагын сүлжээний инженер
  • Сүлжээний сервер, цахим шуудан, вэб сервертэй байгууллагын сүлжээний инженер
  • IP технологид суурилсан дотуур утас, тоон факс, тоон телевиз, тоон камер зэргийг ашигласан байгууллагын сүлжээний инженер
  • Дотоод гадаадын банк, бизнесийн салбар, мэдээлэл харилцааны бүхий л салбарт сүлжээний инженер